"ХАЙР бусдад өгөх тусам арвиждаг хамгийн нандин БЭЛЭГ"


Сайн байна уу миний нэр Пүрэвсүрэнгийн Нямцэцэг, би зүрх сэтгэлийн гүнээс хэрэглэгчиддээ хэрхэн хосын болон гэр бүл үр хүүхдийн харилцаандаа эрүүл хил хязгаарыг тогтоож, нүдний түвшний харилцааг бий болгосноор эцэг эх үр хүүхдийн сэтгэлийн холбооны алсрал, хосуудын итгэл алдсан харилцааны хямралыг даван туулахад тусалдаг хайрын Коуч :)

Би өөрийн алдаа оноо, өнгөрсний туршлагаараа дамжуулан бусдын сэтгэл хөдлөлийн эмх замбараагүй байдлыг маш сайн ойлгож чадахаас гадна асуултын аргаар үйлчлүүлэгчийнхээ сэтгэлийн гүнд нэвтрэн тэдний олж илрүүлж чадаагүй өвдөлт, айдас, эмгэгүүдийг тэдэнд тольдон харуулсанаар өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрч ХАЙР-лахад сургадаг, хайран дээр үндэслэсэн шийдвэр гаргахад тусладаг хайрын Коуч. Гэр бүлийн харилцааны Коуч мэргэжлийг эзэмшин ажиллаж эхлэх үеээс үйлчлүүлэгчдийн маань асуудал ихэвчлэн НУУЦ АМРАГ-ийн харилцаа болон эцэг эх үр хүүхдийн СЭТГЭЛИЙН АЛСРАЛ дээр төвлөрч байгааг би олж мэдсэн. Хэдийгээр манай улсад цөөнгүй чадварлаг сэтгэл зүйч, гэр бүлийн харилцааны коуч нар байдаг ч харилцааны сэтгэлгээ болон арга барилын хувьд хамгийн шинэлэг шийдлийг хайсандаа үйлчлүүлэгчид маань надад ханддагт би маш их талархдаг.

Чамд анхааруулахад: Чи ХАЙР-ыг суралцахын тулд өөрийн зүгээс золиос гаргахад бэлэн буй тохиолдолд л надад хандаарай. Би чиний нууцлалыг чандлан хадгална!

Би 1976 онд төрсөн, нөхөр хүүгийн хамт амьдардаг. Хосын болон хувь хүний дасгалжуулагчаар 2019 оноос хойш ажиллаж байна. Би адармаатай хайр дурлал, зэвэрсэн хосын харилцаа холбоог хэрхэн сайжруулах, өөрийгөө өөрчлөх тухай 200 гаруй видео контент хийж, онлайн сургалт болон ганцаарчилсан дасгалжуулалтын хүрээнд нийт 1000 гаруй хүнтэй хамтран ажиллаж тэдний амьдралд өөрийн зүгээс эерэгээр нөлөөлж чадсандаа маш их баяртай байдаг. Би ХАЙРЫН КОУЧ. Үүнийг хийхийн тулд би системийн хөлгийн болон сэтгэл хөдлөлд төвлөрсөн арга хэрэгслүүдийг ашигладаг. Би профессор Жон Готтман, Др. Сью Жонсон, Проф. Ульрих Клемент, Др.Эстер Перел нараас үргэлж суралцаж байдгаас гадна бусад дэлхийн алдартай сэтгэл зүйч дасгалжуулагчдын сургалт хөтөлбөрт байнга хамрагдан мэдлэгийн цар хүрээгээ өргөжүүлж байдаг мөнхийн суралцагч.

Би чамд өөр юугаар туслаж чадах вэ?

Гэр бүл тайлбар бичих

Гэр бүл тайлбар бичих

хосын харилцаа тайлбар бичих

хосын харилцаа тайлбар бичих

өөрийгөө өөрчлөх тайлбар бичих

өөрийгөө өөрчлөх тайлбар бичих

Шинэ Сургалтын талаар мэдээлэл авмаар байна уу?

Надтай хамтран ажиллаарай.

Алив Кофе шимэнгээ ажил яръя.

Эхлээд чатламаар байна уу?

тодорхойлол бичих.